Танилцуулга
Нийтлэг үндэслэл
E-payment нь банк/финтек хоорондын QR гүйлгээний санхүүгийн бус хэсгийн мэдээллийг дамжуулах system юм. Уг системд холбогдсон банк/финтек-үүд нь Төлбөр хүлээн авах, Төлбөр төлөх аль аль талаар оролцох боломжтой, төрийн сангийн системд санхүүгийн бус мэдээлэл дамжуулна. Энэхүү гарын авлага нь эдгээр банк/финтек-үүд E-payment системтэй хэрхэн холбогдох талаарх зааварчилгаа юм.
Client - Харилцагч
E-payment үйлчилгээнд холбогдож байгаа банк/финтек байна.
Customer - Хэрэглэгч
Хэрэглэгч гэдэг нь төлбөр хүлээн авах байгууллага, эсвэл төлбөр шилжүүлэх банк/финтек-ийг төлөөлсөн хэрэглэгчийг нэрлэнэ.
Connection - Холболт
Client нь E-payment-ийн server-тэй REST API-аар холбогдоно.
- Харилцагч нь message хүлээн авах url-ээ E-payment-д өгнө.
- E-payment нь тухайн харилцагчийг бүртгээд CLIENT_KEY үүсгэж өгнө.
- Харилцагч нь E-payment рүү https://dev-switch.epayment.mn/api url-ээр хандахдаа CLIENT_KEY-ээ ашиглана.
- E-payment нь харилцагчийн өгсөн url-ээр хандахдаа мөн CLIENT_KEY-ээ ашиглана.